Сэлэнгэ аймаг дахь Хилийн ... дугаар ангийн алба хаагч хоёр цэрэг оргосон хэрэг өчигдөр орой гарчээ.Цэргүүд оргож явахдаа хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн хурдан унаатай болсон байсан бөгөөд хил хамгаалах алба болон хилийн тагнуулынхан хамтран эрэлд мордож, оргодол цэргүүдийг Орхоны гүүрэн дээр баривчилсан байна. Оргон зугтсан цэргүүд өнгөрсөн онд Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ сумаас цэрэгт татагдсан байжээ.
Цэргүүдийг Орхоны гүүрэн дээрээс баривчилжээ
2016-01-07 10:37:00