-Улаанбаатар хот орчмоор тасралтгүй 27 цаг орчим үргэлжлэн ихээхэн хэмжээтэй бороо орлоо-
Зургадугаар 19-ний оройноос 21-ны шөнө дунд хүртэл баруун аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хэнтэйн уулс, төвийн аймгуудын ихэнх нутаг болон Өмнөговь, Дундговийн нутгаар 0.0-63.6 мм бороо орсон байна. Ингэхдээ Төв, Сэлэнгийн нутгаар, ялангуяа Улаанбаатар хот орчимд хамгийн их буюу олон жилийн дунджаас 30 гаруй хувиар их, 52.3-63.6мм бороо оржээ.
Бороо өнөөдөр ч төв болон говийн аймгуудын нутгаар үргэлжлэн орно.