Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгалтай замыг дөрвөн урсгалтай болгож, цемент бетонон болгох ажлыг эхлүүлэх гэж буй талаар мэдээлж байсан бол өнөөдрөөс дээрх чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүллээ.
Тус замыг нэгдүгээр зэрэглэлийн, дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн, чанартайгаар барьж байгуулах аж. Мөн “Хар цэг” буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-ын даваа, Тахилтын даваа, Сэтэрхий хөтөл зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.
Дарханы зам засварын ажлыг эхлүүлжээ
2017-06-21 18:30:00