8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдэж, Наадмаар 6 хоног амрахаар болсон өдөр

2017-06-21 18:45:00

 

“Эрсдэлийг боломж болго” энэ өнөөдөр сонссон хамгийн сайхан үг. Эрсдэлгүй зүйл гэж үгүй. Аливаа зүйлээс гарч болох эрсдэлийг урьдчилан тооцоолсноор түүнийг боломж болгож чадвал эрсдэл нь боломж болох аж. Өнөөдөр магадгүй маргааш гарч болох эрсдэлийг та боломж болгож чадвал амжилт руу хүрэхэд нэг шат ахиж байгаагийн илэрхийлэл юм. Үдэш бүрийн энэ цаг мөчид улс оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

“Ундуй”, “Сундуй” хоёрын ажлыг шалгасан усархаг бороо

Энэ сар гарснаас хойш хэт халсны улмаас орон нутагт төдийгүй нийслэл хотод нэлээдгүй ой хээрийн түймэр гарч, Монгол орны нийт нутгаар гантай зун болж байна. Нар буцахад хэдхэн хоног дутуу байсан энэ цаг үед хүн, малын сэтгэл "дэвтэхээр" байгаль ээж хураа хайрлав. Уржигдар шөнөөс эхлэн зүсэрч орсон бороо үргэлжилж өчигдөр 14:00 цагийн үед дуу цахилгаантай усархаг болж, нийслэлчүүдийг нэлээд сандаргаад авлаа. Нэлээд удаан хүлээсэн  бороо орж хүн болгон сайрхаж баярлаж, сошиал орчинд бороотой холбоотой постууд хөвөрсөөр нэгэн өдрийг өнгөрөөлөө. Үүнтэй давцхан нийслэл хотын зарим зам, томоохон уулзваруудад хүн, машин “хөвж” эхлэв. Борооны өмнө эх орон шатаад дууссан. Борооноор Улаанбаатар урсаад дуусах нь. Ер нь “Ундуй”, “Сундуй” хоёрын ажлыг шалгасан усархаг бороо Улаанбаатарт орлоо гэхэд хол зөрөхгүй болов уу.

Үүнтэй давцхан нийслэл хотын зарим зам, томоохон уулзваруудад хүн, машин “хөвж” эхлэв. Борооны өмнө эх орон шатаад дууссан. Борооноор Улаанбаатар урсаад дуусах нь. Ер нь “Ундуй”, “Сундуй” хоёрын ажлыг шалгасан усархаг бороо Улаанбаатарт орлоо гэхэд хол зөрөхгүй болов уу.

Тухайлбал өчигдөр өдрийн 14:30 минутын үед усархаг орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтлоо. Өдрийн 14:30 минутын байдлаар Баянзүрх дүүргийн нутаг “Emart” худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн Ерөнхий газар хүртэл, 100 айлаас зүүн тийш “Сэлэнгэ” зочид буудал, 10 дугаар хорооллоос 1 дүгээр хороолол хүртэл, Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс болон Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтлоо. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал бий болж байгаа албаныхан мэдээлэхтэй зэрэгцэн үер усны аюулаас сэрэмжлүүлсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм.  

Олон улсын жишигт зам тавиахаар болсон бол эхний ээлжид ус зайлуулах суваг шаарддаг, хийдэг. Харин манайд эсрэгээрээ.  

Зарим газар нь Геодези Усны Барилга байгууламжийн газраас Шуурхай удирдлагын төвийнхөн ажилласаар. Баянзүрх дүүрэг емарт дэлгүүрийн урд хэсэг, Буян компаний урд зам, Сэлбэ голын гүүрэн дор, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Нарны гүүрний зүүн талд тогтсон борооны усыг дөрвөн ус тээвэрлэх машин, 5 понт, 30 хүний бүрэлдэхүүнтэй 5 баг болон шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Үүнээс үүдэн иргэдийн дунд багагүй бухимдал үүсгэсэн юм. Учир нь эдгээр замуудад бараг ус зайлуулах суваг, шугам байрлуулаагүй, байгаа ганц нэг нь хогоор дүүрч ийнхүү зам дээр их хэмжээний ус тогтжээ. Эдгээр замыг тавьсан, тавих зөвшөөрлөл олгосон, ашиглалтад хүлээж авсан хүмүүс ус зайлуулах суваг гэдэг зүйлийг анзааралгүй өнгөрөөсөн гэж үү. Эсвэл анхнаасаа ус зайлуулах суваггүйгээр зам тавихаар тоцоолсон уу.  Олон улсын жишигт зам тавиахаар болсон бол эхний ээлжид ус зайлуулах суваг шаарддаг, хийдэг. Харин манайд эсрэгэээрээ. Товхондоо 10-р хороололын саяхан зассан туслах зам ямар ч ус зайлуулах суваг байхгүй.  Буян компаний урд зам мөн адил. Эдгээр замуудад нэг ширхэг ч ус зайлуулах суваг байдаггүй. Магадгүй ус зайлуулах сувагийн мөнгө хэн нэгний халаасанд орсон ч юм билүү. Зам тавилаа хэмээн сайрхаж цагаан бээлий өмсөж тууж хайчилахаас цаашгүй хүмүүст хандаж хэлэхэд  ус зайлуулах суваггүй бол зам тавьсанд битгий тооц гэж хэлмээр байна. Хайран хөрөнгө мөнгө, Яайран зам гэх хүн олон байна.

Зам тавилаа хэмээн сайрхаж цагаан бээлий өмсөж тууж хайчилахаас цаашгүй хүмүүст хандаж хэлэхэд  ус зайлуулах суваггүй бол зам тавьсанд битгий тооц гэж хэлмээр байна. Хайран хөрөнгө мөнгө, Яайран зам гэх хүн олон байна.

“Ухаалаг”, “Найраг” гэх тодотгол нийслэл хотын иргэд нэг өдрийн борооноор усан замаар “аялаж” үзлээ. Гэхдээ тэд энэ аялалдаа хэр сэтгэл хангалуун байгаа бол. Бороо орохтой зэрэгцэн зам дагуух уснаас болгоомжилсон иргэд хайраах, үсрэх, туучих зэргээр явж байна. Энэ үзэгдэл зөвхөн өчигдөр тохиолдоод байгаа зүйл биш. Жил бүрийн зун багахан хэмжээний бороо ороход л ийм нөхцөл байдал үүсдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл ус зайлуулах суваг тавиагүй. Эдгээр цөөхөн хэдэн уулзварт ус зайлуулах суваг хийх хэцүү биш л баймаарсан.  

Наадмаар хэд хоног амрах вэ

Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын Хувьсгалын 96 жилийн ой буюу энэ жилийн Үндэсний Их Баяр Наадмаар амралтын өдөртэйгөө нийлээд зургаан хоног амрахаар байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрахаар заасан. Тэгвэл долдугаар сарын 11-ний өдөр тухайн долоо хоногийн мягмар гарагт таарчээ. Тиймээс мягмар гарагаас баасан хүртэл ажлын дөрвөн өдөр амрахаар байна.

СЕХ: Сонгогчийн гарыг бэхээр тэмдэглэхээ больсон гэв

Өнөөдөр АН-аас СЕХ-нд сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх хурууны бэхэн тэмдэглэгээ хийлгэх тухай шаардлага хүргүүлсэн юм.  Учир нь сонгогч олон удаа саналаа өгөх тохиолдол гарч болзошгүй, тэмдэглэгээ хийхэд шаардагдах бэх байхгүй гэсэн шалтгаанаар ийнхүү шаардлага хүргүүлэв. Мөн сонгогчид дамжиж санал өгөх тохиолдол гарах өндөр магадлал байна. Тийм учраас хурууны тэмдэглэгээг зайлшгүй хийх хэрэгтэй гэж АН үзсэн юм.

Энэ талаар бид СЕХ-оос тодруулахад “Өмнө нь сонгуулиа өгсөн сонгогчдын гар дээр бэхээр тэмдэглэгээ тавьсан байсан. Энэ нь Сонгуулийн тухай хуульд бэхээр тэмдэглэгээ хийнэ гэж заасан байдаг. Харин сүүлд Сонгуулийн хууль шинэчлэгдэж өөрчлөгдөхөд энэ зааллтыг хассан. Нэг үгээр хэлбэл сонсгогч сонгуулиа өгсөн эсэхийг мэдэхийн тулд гарыг нь бэхээр тэмдэглэхээ больсон. Ингэхийн оронд сонгогч хурууны хээгээ уншуулдаг болсон” гэсэн тайлбарыг өгсөн юм.  

Г.Баасан: Хүн байвал хэрэг олддог гэдэг коммунист зарчмаар явж байна

60 тэрбумын бичлэгийг задруулсан гэх иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан өнөөдөр мэдээлэл хийж "Хуулийнхан манай үйлчлүүлэгчийг гүжирдсэн" хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "2017 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлээд би Г.Доржзодовыг өмгөөлөхөөр гэрээ хийсэн. 60 тэрбумын хэрэг бол Төрийн эрхийг хуулиар авахыг хориглосон зүйл заалтыг зөрчсөн гэмт хэрэг. Ямар ч баримтгүйгээр тэр хүнийг баривчлахаар очсон манай ЦЕГ өөрсдөө гэмт хэрэг хийсэн. Түүнийг хамгаалах гэж очсон гэж худлаа ярьж байгаа. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл энэ үгүй болсон байна.   Г.Доржзодовт Эрүүгийн хуулийн 133-аар хэрэг үүсгэх үндэслэл байхгүй. Хүн байвал хэрэг олддог гэдэг коммунист зарчмаар явж байна. Бид Ардчилсан нийгэмд амьдраагүй, эргээд коммунист нийгэм рүүгээ явж байна" гэсэн мэдээллийг хийлээ.

Өчигдрийн борооноор дугаараа гээсэн жолооч нарын анхааралд

Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас зарим гудамж, талбай, автозамуудад их хэмжээний ус тогтож түүгээр зорчиж явсан зарим тээврийн хэрэгслийн улсын дугаарууд унаж алдагдсаныг Замын цагдаагийн алба хаагчид олсон байна. Иймд доорх тээврийн хэрэгслийн улсын дугаар эзэмшигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст ирж авна уу.

Холбогдох утас: 93029797-цагдаагийн дэслэгч Б.Чимэдбат

9327 УНИ, 9685 УБП, 0024 УНЗ, 4333 УНИ, 4180 УБХ, 8588 УНЦ, 1989 УБР, 0400УБД, 0409 УНД, 0834 УНГ, 3414 УНГ, 3315 УНӨ, 3460УБЕ, 8378 УБХ, 5273 УБӨ, 6595 БРА, 0550 УНӨ, 6128УБЧ, 6108 УНВ гэсэн дугаарууд байна. 

Монгол бий биелгээний анхдугаар наадам болно

Монголчуудын дотоод ертөнц, ахуй амьдрал, хүний мөн чанарын илэрхийлэл болсон бий биелгээ бүжгийг өвөг дээдэс маань туйлаас хайрлаж, түүндээ оршихуйн ухааныг бэлгэдлийн инад чинадын хэлбэрээр шингээж үе дамжуулан уламжлуулж ирсэн түүхтэй.

Монгол Улсын баруун хязгаар Ховд нутгийн Засаг даргын тамгын газар санаачлага гаргаж БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Улсын бий биелгээний анхдугаар наадам-2017” соёл, урлагийн цогц ажлыг ирэх долдугаар  сарын эхний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Наадмын зохион байгуулах хороо бий биелгээ бүжгийн үүсэл хөгжил, төрөл, уламжлуулах арга барил, сургалт, бүжиг “нот”-олсон эх сурвалжийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлж тайлбарлах зорилгоор “Баруун Монголын бий биелгээ” Эрдэм шинжилгээний бага хурлыг зарласан байна.

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ

Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ. Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчилнэ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 31, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, Ч:47 “Орбит-Ард кино театр” чиглэлийн замналыг 1.2 км тус тус сунгаж, дээрх чиглэлийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн цагийн хуваарийг 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс мөрдөн үйлчилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Усанд автсан айлуудад шуурхай арга хэмжээ авч ажиллажээ

Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7,8 дугаар хороонд байрлах зарим өрх айлууд усанд автах эрсдэлд бий болсон тул тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаны хүмүүсийн хамт шуурхай арга хэмжээ авч ажиллаа.

Цаашид нөхцөл байдлыг хүндрэхээс нь өмнө урьдчилан арга хэмжээ авч, үерт автуулахгүйн тулд замын ус зайлуулах суваг шуудууг гаргах тал дээр анхаарч,  хуримтлагдсан усыг гадагшуулах арга хэмжээг авахад шаардагдах зардлыг шийдвэрлэв.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баянмөнх
Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.
2017/06/22 171.25.193.132
  • Recent
  • Most Read
  • Most Comment