8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйчны аминд хүрчээ

2017-06-22 10:23:16

Урин дулаан цагт унадаг дугуйчид олон болж замын хөдөлгөөнд оролцдог. Хүн бүр унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо машинтай уралдах, машинаас өрсөх гэж яваад мөргүүлж бэртэх, дайруулж амиа алдах тохиолдол гардаг. Тиймээс Замын цагдаагий газраас унадаг дугуйчид хандсан сэрэмжлүүлэгийг байнга гаргадаг. 

Манайхан унадаг дугуй уначихаад чихэвч зүүгээд замын хөдөлгөөнд оролцдог. Энэ нь маш буруу үйлдэл юм. Учир нь араас машин сигналдахыг сонсдоггүй, мөн хажуугаар нь машин орж ирж байгааг мэдэхгүйгээс болж хохироод байгаа юм. Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаад машинд мөргүүлж амиа алдсан тохиолдол цагдаагийн байгууллагад 23 бүртгэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Маршилын гүүрэн дээр унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байсан хүнийг мөргөж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан юм. Тиймээс унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж, болгоомжтой явахыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment