8o
Улаанбаатар хот
mobile menu

Улстөрчид иргэдийг яаж шулахаа сайн мэддэг

2016-01-07 11:06:00

Бүтэн нэг зуун мянган төгрөгийн наймаа хийж байж хоёрхон хувь буюу 2000 төгрөг эргүүлж авах аж. Тэгээд нэг зуун мянган хүнээс ганцад нь л ногдож мэдэх зуун саяын хонжвороор манай төр биднийг даллаж гэнэ. Иргэд биднээс нэг тэрбум төгрөг авсныхаа дараа л тэр хонжвороо хэн нэгэнд нь тааруулахаа мэдэхтэйгээ байлгүй, манай төр.
ХАҮТ-ын дарга Б. Лхагважав ганцхан ширхэг талх аваад 100 сая төгрөг хожих боломжтой гэж хошгируулсан ярилцлага өгч.
Баримт өгөөгүй байгууллагыг 1800-1288 дугаарын утас руу залгаж ольж матаж торгуулж шийтгүүлэхийг иргэдэд зөвлөж.
Тэр утас руу нь залгаад 2 минутад амжиж ольж матаж чадвал 1000 төгрөгийн нэгж унах байх. Амжихгүй бол 1500 төгрөгийн нэгж унана. Авах мөнгө маань 18.500 болчихож байгаа хэрэг шүү дээ.
Бүтэн нэг сая төгрөгийн наймаа хийсний эцэст бүтэн нэг жил хүлээж байж 20.000 төгрөг эргүүлж авах аж. Тэгээд дунд нь сар бүр 100 сая төгрөг горьдсон сугалааны нэвтрүүлэг зурагтаар үзэж таарна.
Хорин мянга эргүүлж авахын төлөө баахан явдал суудал болох юм биш үү? Хоёр хувиа эргүүлж авах хүсэлтэй хүмүүс байгааг би үгүйсгээгүй. Гэхдээ тоохгүй нь илүү байж мэднэ гэж тааварлаад байгаа юм.
Зөвхөн орон сууц, үнэтэй жийп машин худалдан авч 50 сая төгрөгөөс дээш наймаа хийх хүмүүс л энэ 2 хувийг эргүүлж авахыг үнэхээр хүсэж хөөцөлдөх байх.
Бусад өдөр тутмын жижиг наймаа хийж байдаг хүн бүр Гобсек хэмээх мөнгө хүүлэгч шиг тэр хоёр хувийг бодоод л гуйлгын хайрцагт байдаг 10, 20, 50 төгрөг шиг баахан олон жижиг цаас бариад гүйгээд байх болов уу? Гүйдэг юм гэхэд тэр их онцолж дурдаад байгаа 100 саяын хонжворыг нь яг тэр хожно гэсэн баталгаа хаана байгаа билээ? Хаана ч байхгүй.
Энүүнээс болоод зүгээр нэг лангуу түрээслээд ажиллуулж байгаа, гудманд зогсоод оймс зарж байгаа хүмүүст бас нэг бэрхшээл нэмэгдэнэ, асуудал үүснэ. Нэг монгол, нөгөө монголдоо өгч байгаа мөнгөндөө харамсаад ч байгаа юм шиг юм болно. Танайх 2 хувийн буцаан авалтын баримт өгч байгаа юу? Өнөөх нь үгүй гэж хэлж таарна. Лангуу түрээслээд сууж байгаа, гудманд зогсоод оймс зарж байгаа хүнд тэр үл давхцах QR кодтой кассын машин нь яаж байх билээ.
Тэгвэл авахгүй ээ. Энэ маягийн марзан яриа л нэг биш удаа гарах байх.
Үүний цаана юу оршино вэ?
Төр иргэд биднийг улам хянаж, олсон орлого бүрийг чинь тоолж, өөрсдөө тарган цатгалан амьдрах гээд байх шиг. Иргэдээ улам хянаж, авах татвараа ганц мөнгө дутаахгүй авахаар төр барьцаа чангалж байна.
НӨAТ-ийн 2 хувийн буцаан авалт, 100 саяын сугалаанд оролцож баярлах гэх мэт гоё үгсээр энэ санаагаа нууж сууна, тэд.
Хэдэн компани, худалдааны жижиг болон сүлжээ дэлгүүрүүдээс иргэн хүн 20.000 төгрөгийн наймаа хийх бүртээ нэг жаахан цаас нэхэж авах юм гэнэ. Тэр жаахан цаасны тасархайгаа интернет орж бүртгүүлээд энэ яваа насандаа барааг нь ч олж харахгүй сугалаа гэгчийн хонжвор болох 100 сая төгрөг горьдож суух юм гэнэ.
Энэ гайнаас болж жирийн иргэн, худалдаа эрхлэгч хоёрын дунд үгэн мөргөлдөөн үүснэ.
Ингэж их сүр болж байж авсан татвараар эцсийн эцэст хэн сайхан амьдардаг билээ? Өгсөн татвар чинь бүрэн бүтнээрээ иргэн таны сайн сайхны төлөө зарцуулагддаг уу? 
Мөн дээрээс нь замын хөдөлгөөний мөнгөн торгууль зүгээр л шулж дуусаж байна. Замын цагдаа нар нь сүүлдээ торгохоос өөрсдөө ичиж байна ш дээ. 
Зүгээр жишээ: ямарваа гэнэтийн байдлаар үнэмлэхгүй явж байгаад торгуулбал шууд 48.000 төгрөг! Энэ хэр их мөнгө вэ? Уг нь цагдаа бүрийн 5 саяын үнэтэй хар дэлгэц бүхий төхөөрөмжин дээр нь энэ хүний эрх хүчинтэй байнаа гээд зураг нтртэйгээ гараад ирж байгаа юм, хэрэв шалгаад асуудалтай байвал зохих арга хэмжээг авахад буруу зүйл огт үгүй, журмын хашааруу ороол гарахад 92.000 төргөг. Юуны тулд тэр үнэтэй төхөөрөмж цагдаа бүрт байгаа юм бэ!!! Цаанаас гарсан үүргийн дагуу өдөрт тэдэн үнэмлэхгүй жолоо ч, тэдэн согтууг барих ёстой гэсэн тушаалтай үгүй бол өөрсдөө асуудалд унана, бидний амгалан тайван байдлыг хангах нэрийдлээр зүгээр л биднийг шулж байгаа нэг жишээ.
Бидэнд энэ их хямрал, утаа, түгжрэл, ямарч эмх цэгцгүй нийгмийг өгсөнийхээ харийд биднийг энгэж дээрэлхэж алхам бүрт торгууль тавьж, татвар авч байгаа юм байна. Бахархаж байна шүү төр засгаараа. Яаж та нар шиг ийм хүний үнэргүй болох вэ!!!!

Эх сурвалж: Фэйсбүүк Tamir Enkhtuvshin

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bb
ebarimt gej hudlaa yum garsnaas bolj buh yumnii une ordog delguurt maani ussun bna lee tegeheer jiriin hereglegch hohirch bgaa yum bishuu
2016/04/12 103.17.108.42
MJ
уучлаарай энэ бол миний бодол хүмүүс энэ шинэ гарсан хууль-ыг маш ихээр буруу шаах юм гэхдээ хүмүүсээ энэ бүхэн харж байгаа шигээ тийм амар биш 2% өгөхгүй байж болы шүүдээ миний бодлооор ганц буруу нь хэтэрхий зөөлөн тараагаад байгаа нь л буруу байгааад б
2016/01/31 103.17.108.42
zochin
Amidral uneheer hund bnaa. Ta ajilgui orlogogui bol ovdson ch taniig emneleg tooj avch heleltsehgui. Uchir ni ta sard EMD d 4000 garui tog tolson tohioldold l taniig durtai durgui uzsen bolj heden unetei emee bichij ogson bolno. Huuchin jildee 8040hun tog
2016/01/31 103.17.108.42
zochin
Amidral uneheer hund bnaa. Ta ajilgui orlogogui bol ovdson ch taniig emneleg tooj avch heleltsehgui. Uchir ni ta sard EMD d 4000 garui tog tolson tohioldold l taniig durtai durgui uzsen bolj heden unetei emee bichij ogson bolno. Huuchin jildee 8040hun tog
2016/01/31 103.17.108.42
harin neg naashtai ym hiij bgaa ym bna gej huleej avlaa. teed unuudur ajil ruugaa alhaj yvah zuuraa bodson chini 5 say tugrugnii hudaldan avalt hiij bj 100000 tug jildee avah ym bna. za ene ch ulger ym bna gej l bodloo.
2016/01/14 103.17.108.42
Орлогынхоо 1% өгнө гэж ярьж байснаа ийм болсон.Тэгвэл их орлоготой нь ихийг өгнө..буцааж авах гэж явдал чирэгдэл болохгүй амар байх байлаа.
2016/01/13 103.17.108.42
Ene bol zgr hedhen oligarhuudiin hiij bui yadarsan ard irgedee shulah gesen uvaigui bodlogo hogiin novshnuud idej uuj hanadagui huvalzuud
2016/01/11 103.17.108.42
D
Hen ni tatwar tuluud hen ni tatwar tuluhgui bh ystoi ym be. Adilhan hotod amidarch bj tatwar tulluu gej gonshignood baogaa bol chi bitgii hutsaa l get
2016/01/11 103.17.108.42
Монгол
Төр засгаас гуйлга гуйгаагүй өрх гэр өөрийгөө тэжээж ,татвараа төлж шударгаар амьдарч буй иргэдийг дарамтлан ажил орлогогүй болгох нь энэ төрийн бодлого болж байна.Хууран мэхлэгч төртэй болжээ.....
2016/01/11 103.17.108.42
teneg uher.
2016/01/10 103.17.108.42
zochin
tatvar huulias bolj buh ymnii une osoj b.a . 2% эргүүлж авхийн тулд одоо 10 % нэмэгдсэн бараа авч байгаа энийг яаж шийдэх вэ.
2016/01/09 103.17.108.42
zochin
ee hoorhiidoo tsoohon heden mongolchuud mine yaj neg odor honogiig ongoruulreh estoi yum bol doo ug ni hunii amidral bogino yum san aytaihan bj bgaad l odor honogiig ongoruuleh yumsan daa ug ni oortoo itgeed l amidarmaar bhiin tegsen chine ene heden shula
2016/01/09 103.17.108.42
ts gvndegmaa
arai ert garagsan shiidwer gedegt sanal 1. baina tord suuj baiga gishvvd ard irged yaj amdarch baigag oilgohgvi arai l dendej b.na
2016/01/09 103.17.108.42
zochin
16 ond nam dagasan humuus bolon namuudyn tuluu baychuudyn tuluu sanalaa ugch bolohgui.
2016/01/09 103.17.108.42
зочин
татварынхаа орчиныг эрүүлжүүлээгүй байж шууд л татвараа төл гэж дарамтлах нь утгагүй ш дээ бүгд нөат төлдөг болох юм бол хамаа алга авсан бараандаа нөат аа авчихана зарсан бараандаа нөат аа өгчихөнө зөрүү бага хэмжээний нөат шударгаар төлнө гэтэл төмөр за
2016/01/09 103.17.108.42
зочин
баярлалаа
2016/01/09 103.17.108.42
Mgl
Gehdee zarim humuus jishee ni 100 ailiinhan tax tulduggui ni shudarga bish.
2016/01/09 103.17.108.42
eee
tegeed uhaalag songolt n hen baihuuu mahn uu hun uu
2016/01/08 103.17.108.42
zochin
16 ond uhaalag songolt higeerei ard tutem mine. odoo bur tevcheer baragdaj duusaa.ene 2 balair luivarchin hywalz namiig zailuulah heregtei. mongoliig ideed mongolchuudiig mulhuulj duuslaa.
2016/01/08 103.17.108.42
zochin
Nuat tatvariin urund orood dampuurch duusah ni ideh uuh ni bagadaad ard tumnee hoosloh ni bugdiig ni nuat hamaruulaad % iig buuruulaach
2016/01/08 103.17.108.42
зочин
Жижиг бизнес эрхлэж байгаа хүмүүсийг зах зээлээс шахаж гаргаж гуйлагчин болгох тийм л бодлого...
2016/01/08 103.17.108.42
Энэ хууль гарснаар юмны үнэ захаасаа нэмэгдээд эхэлсэн байна. Нэмэгдэх нь ч аргагүй биз. Хэд гурван цааснаас ашиг харж амьдарч байгаа жижиг бизнес эрхлэгчид илүү цагаар ажиллаж арайхийж олсон хэдээ зүгээр улсад хураалгаад суухгүй л байх. Эцсийн дүнд жирий
2016/01/07 103.17.108.42
zochin
humuusee harin tiimee zugeer amidarch yadaad heden hun ajluulj bga muruuruu yavaa humuust buun daramt ene balai huuli bolih l bh gehdee denduu amidralgui yum yarih yumaa negdej temtsie 2013 ond baahan tatvaraar daramtalsan odoo 10% engiin ard uhlee sh de
2016/01/07 103.17.108.42
Zochin.
ene bol shal teneg zuil 2%-iar tolgoigiin ugaaj ard tumnee shulj oorsdiinhoo tavisan ih oriig darah argaa olj yadaj bgaan ter kassiin mashinii biznes bas heniih ve 2-4say togrogiin unetei kassiig odoo shuud avaad tavih chadaltai gazar tsoohon l baih.arai
2016/01/07 103.17.108.42
Ийм төртэй баймааргүй байна
Манай Монголчууд дэндүү аймхай амиа бодсон худлаал амаараа томорхоос нэгдэн нийлээд энэ бузруудтай тэмцэх зориг зүрхгүй ядуурсаар залилуулсаар дээрэлхүүлсээр л байх хүмүүсдээ. Энэ нөатын 2 хувь гэж нэг хүүхдийн тоглоом шиг л энээдтэй эмэгнэлтэй юм болж ба
2016/01/07 103.17.108.42
Ийм төртэй баймааргүй байна
Манай Монголчууд дэндүү аймхай амиа бодсон худлаал амаараа томорхоос нэгдэн нийлээд энэ бузруудтай тэмцэх зориг зүрхгүй ядуурсаар залилуулсаар дээрэлхүүлсээр л байх хүмүүсдээ. Энэ нөатын 2 хувь гэж нэг хүүхдийн тоглоом шиг л энээдтэй эмэгнэлтэй юм болж ба
2016/01/07 103.17.108.42
НӨАТ төлөгч
Хуулийг сайн уншвал 2 хүртэл хувийг буцаан олгож болно гэж байгаа. Тэгэхлээр жилийн эцэс буюу дараа онд засаг солигдоод өгөхгүй ч байсан болно гэж журам гаргаад л гүйцээ шүү дээ хүмүүсээ. ЭНЭ БОЛ ҮНЭХЭЭР УЛС ТӨРИЙН ШОУ
2016/01/07 103.17.108.42
лалар минь чи өөрөө л төлж тэр 76гаа тэжээж кэптэнэ биз.
2016/01/07 103.17.108.42
nergui
Turiin tolgoid garsan hytadiin erliizuud ard irgediig yduuruulj gazar nutagiini zarj idej mongoliig erhsheeldee oruulah alguur bodlogo yvad bnasde hooliig horduulad duusahgui bolhoor yduuruulj sunuuh gej bna ene hujaa nar
2016/01/07 103.17.108.42
йыб
Чи зүгээр татвараа л төлчиж бай л да лалар аа
2016/01/07 103.17.108.42
хууль хэрэгжуулэхийн омно бэлтгэл ажлаа хангаж байж програм хангамжаа тарааж бэлтгэж байж оруулах естой нэг оглоо босоод хэрэгжуулдэг юм гэж байхгуй одоо болтол том2 супермаркетууд тэр программд ороогуй л бна талон нэхэхлээр дотор контороос орж ав ч гэх ш
2016/01/07 103.17.108.42
машин худалдан авахад мэдээж өгөхгүй. таныг олсон орлогоосоо татвар төлсөн эсэхийг чинь тогтоогоод төлөөгүй бол 2хувийг өгөх нь бүү хэл торгууль ноогдоно. тэгэхээр тэнэг нь л бүртгүүлнэ
2016/01/07 103.17.108.42
Амараа
Энэ юнивишин арай л дэндэж бна аа. Манайхыг 2015 оны 10 сарын мөнгөө төлөөгүй гээд 2015 оны 11сарын 20 хаачихаж байгаан. тэхээр нь би боломжгүй явсаар байгаа 2015 оны 12 сарын 26нд 10 ,11 сарын төлбөрөө 96000 төгрөг төлсөн. За энэ ч яахав хэрэглээгээ төл
2016/01/07 103.17.108.42
зочин
Ард иргэдийн орлогыг тодорхойлох гэж л энэ байх да
2016/01/07 103.17.108.42
Зочин
Ирэх жилээс төлөх гадаадын өрийг төлөхийн тулд татварыг нэмэгдүүлэх бодлого биш үү.
2016/01/07 103.17.108.42
нараа
энэ буцаан авалтыг НӨАТ төлдөг байгууллагаас бараа материал худалдан авахад 2% буцаана. 2016 оны 12-р сарын 31 хүртэл 100,000,000 төгрөгний баримт цуглуулсан байсан ч таны хувь хүн болон 8-н нэрийн дэлгүүр г,м жижиг газраас хийсэн худалдан авалтыг хасаад
2016/01/07 103.17.108.42