Өчигдөр Монгол, БНСУ, Тайвань улсын хамтарсан ДЭМА эмнэлэгт дуслын шингэн хийлгэхээр очсон иргэн амь насаа алдсан хэрэг гарсан талаар мэдээлэл гарч эхэлллээ. Тодруулбал, иргэн Л 13:00 цагийн үед дуслын шингэн хийлгэхээр эмнэлэгт очоод, 13:10 цагт учир битүүлэг байдлаар амиа алдсан байна. Одоогоор тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Харин ар гэрийн зүгээс тус эмнэлгийг эмч нарыг буруутгаж байгаа аж. Учир нь эмч О дуслын шингэн залгасан бөгөөд хохирогч бие эвгүйцэж байгаагаа хэлэхэд эмч нар шаардлагатай арга хэмжээг аваагүй хэмээн эх сурвалж мэдээлж байгаа юм.Гадны хөрөнгө оруулалттай, хамгийн сүүлийн үеийн эмчилгээний тоног төхөөрөмжтэй, лабораторийн цогц үйлчилгээтэй, гадаадын шилдэг эмч мэргэжилтнээс бүрдсэн гэж ярин олны анхаарлыг татсан эмнэлэг ийнхүү дусал хийх чадваргүй эмч ажиллуулдаг уу.