8o
Улаанбаатар хот
mobile menu

Автозамын нөхөн сэргээлтийг чанаргүй гүйцэтгэсэн компаниудад шаардлага хүргүүлжээ

2017-06-22 16:23:00

Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх “Бохир усны шугамын ажил"-ыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  “Хүрд” ХХК, авто замын нөхөн сэргээлтийн ажлыг "Зэст хөлөг" ХХК гүйцэтгэж байна. Уг ажлын хүрээнд 2016 оны зургадугаар сард тус компанийн нөхөн сэргээсэн 6 буудал орчмын Авто замд өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас эвдрэл үүсчээ.

Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас тус авто замын эвдрэлийн шалтгааныг судалж, гүйцэтгэгч “Хүрд”, “Зэст хөлөг” ХХК-иуд руу албан шаардлага хүргүүлсэн байна. Албан шаардлагад “Танай байгууллагын гүйцэтгэж буй Хайлаастын уулзвараас 7 буудал хүртэлх бохир усны шугамын нөхөн сэргээлтийн ажлын явц удаашралтай, гүйцэтгэл чанарын шаардлага хангахгүй байна. Иймээс нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, явган замын суурийн хөрсийг стандартын дагуу үечлэн нягтруулах, бетон цутгах болон үе шатны ажил тус бүрт хяналтын мэргэжилтнээс зөвшөөрөл авч, технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэхийг мэдэгдэж байна” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл