8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-06-23 08:29:17

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт: 
Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГ зохион байгуулна.

11:00 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал ОӨУБЕГ-ын төв байранд /Цэцэг төвийн ард/ болно.

11:00 цагт: "Буянт-Ухаа-2" хорооллын 230 дугаар цэцэрлэгийн нээлт цэцэрлэгийн байранд болно.
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Хүний эрхийн төлөө иргэний нийгмийн байгууллагуудын нэгдлээс “Иргэдэд хандах иргэний нийгмийн үг” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа хамгийн өндөр дүнтэй компанийн бонд арилжаалагдах гэж байна. Энэ талаар “Сүү” ХК, “Голомт капитал”, “Тэнгэр капитал”, “Ард капитал” ХХК хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт: ЗӨСҮТ-д “Тарваган тахал өвчний хариу арга хэмжээ” сэдэвт хээрийн иж бүрэн үзүүлэх сургуулийг зохион байгуулна.

12:00 цагт: Нийслэлийн хог хаягдлын 90 хувийг устгах 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий “Эко Парк” төслийн шав тавих ёслол Нарангийн энгэрт болно.

13:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Италийн алдартай удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор Россинигийн “Үнсгэлжин” дуурийг ДБЭТ-ын тайзнаа Улсын Филармоны Симфони найрал xөгжимтэй xамтран зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

16:00 цагт: Солонгос улсад бүтээлээ туурвиж байгаа авьяаслаг уран бүтээлч Ш.Ихбаярын “Цөм ухамсар” интерактив видео бүтээлийн нээлт болон "Урлагтай яриа" онлайн уулзалт ярилцлага Уран зургийн галерейд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл