8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын нээлтийн төсөв нь 600 сая төгрөг

2017-06-23 09:11:49

Засгийн газраас энэ жилийн үндэсний их баяр наадмын төсвийг 2.7 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнээс 600 сая төгрөгийг баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарьлагдсан байна.  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, сур, шагайн харвааны талбайг бэлтгэх засвар, шинэчлэлтийн ажилд 150 орчим сая төгрөг зарцуулна. Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт цагдаагийн зөөврийн байр барихад 60 сая төгрөг, сур харвааны талбайд сандал нэмэхээр 20 орчим сая төгрөг төсөвлөжээ. Бусад зардал нь стадион тойрсон ногоон байгууламжийг арчлах, нийтийн эзэмшлийн бие засах газруудыг сэргээх, цэнгэлдэх орчмыг будаж өнгөлөх зэрэгт зарцуулагдах юм байна. Хүй долоон худагт бие засах 40 био жорлон шинээр тавьж, автобуснаас буугаад морь руу явах хэсэгт 10 гүүр барих зэргээр тохижилт, арчлалтын зардлыг тусгажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл