8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн өдөр томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй

2017-06-23 09:50:29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2017 оны зургаадугаар сарын 26-нд болно. Сонгуулийн санал авах өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гардаг.

Тодруулбал, энэ сарын 26, 27, 28 гээд гурван өдөр архи согтууруулах ундаа зарж борлуулах, худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглоно. Тэгвэл мөн энэ өдөр амралтын өдөр байдаг болохоор томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.

Тодруулбал, иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор зургаадугаар сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан байдаг. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл