8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнд үед үндэсний компаниудын эх оронч үүрэг хариуцлага илрэн гардаг

2017-06-23 09:54:00

Монгол Улсын эдийн засаг хямрах үйл явц 2015 оны зургадугаар сараас нүүрсний экспортын орлого унаснаар эхлэн улмаар төсөв санхүүгийн хүндрэл бий болж, эдийн засгийн өсөлт үндсэндээ зогссон хүндхэн он жилүүд улирч байх шиг. Хямрал эхэлснээс хойш гурав дахь жилийн нүүр үзэж байгаа энэ үед 2017 оны 1 дүгээр улиралд эдийн засаг сэргэж эхэлсэн эерэг мэдээ сонсогдож, өсөлт 4.2 хувьд хүрч харьцангуй тогтворжих, цаашдаа нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Эдийн засгийн дээрх хүнд хэцүү цаг үеийг даван туулахад татварын орлогыг тогтвортой бүрдүүлэх, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, бүтээн байгуулалт, нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөрийг царцаалгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад татвар төлөгчдийн үүрэг оролцоо хамгийн чухал байсан билээ. Ялангуяа манай улсын татварын хуулиудын хэрэгжилтийг ханган, улс орон нутгийн төсвийн 87 хувийг цаг хугацаанд нь бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувь, нийт ажлын байрны 90 гаруй хувийг бүрдүүлж буй үндэсний компаниудын эх оронч үүрэг, хариуцлага, улс орноо гэх өөриймсөг сэтгэл өнгөрсөн гурван жилд илүүтэй илэрч харагдаж шалгагдлаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mgl
Mongoliin niigemd ashiggui arhi tuuhii ed gadagshaa gargadag bisnesuud baigaag l eserguutseed dotroo uursduu hiie geed bgaa shuudee Jenko chine.
2017/06/23 27.123.214.125
mgl
Jengogiin bisnes ni ashigt ajillagaa bagatai ch urt hugatsaand ih tatvar togtvortoi ugch baigaa. Ene hed bol ihenh ni ashigt ajillagaa ihtei gadaad ruu tuuhii ed gargadag companiin orlogo.
2017/06/23 27.123.214.125
zochin
Jenco Battulgiin company tatvar tulduggui ym baihdaa. Eh oronch geed l baidag hudlaa yarij ard irgediin tolgoig ugaahaas uur zuil hiihgui ymaa
2017/06/23 125.35.49.2