8o
Улаанбаатар хот
mobile menu

Онц хүнд гэмт хэрэгтнийг яллав

2017-06-23 11:25:00

70 настай эмэгтэй Сүхбаатар дүүрэгт байрлах гэртээ амиа алдсан хэрэг 2015 онд гарсан. Уг хэргийг шүүхээс шийдвэрлэжээ.

Өндөр настан З-г онц харгис хэрцгий аргаар буюу хоолойг нь хэрчиж, амь насыг хөнөөсөн хэргийг Герман улсад төрсөн, 24 настай Б үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар талийгаачийн гэрээс монетон бөгж, хутга, алчуур, таблет, нокиа маркийн гар утас алдагдсан болох нь тогтоогджээ.

Сэжигтэн Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээдэггүй, хавтас хэргийн материалтай танилцахдаа элдэв аргаар цаг хождог, өмгөөлөгчөөс татгалзаж дахин дахин солих, өвдсөн мэт жүжиглэн эмнэлэгт хэвтэх, хэвтүүлэхийг шаарддаг, өлсгөлөн зарлах зэргээр мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг илтэд хүндрүүлснээс үүдэж, энэ хэрэг багагүй хугацаанд сунжирсан байна.

Ийн удааширсан онц хүнд хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнх-Од яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Б-д 25 жилийн хорих ял оногдуулжээ. Ингэхдээ ялын 2 жилийг нь гянданд, 23 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
цаазийн ялгүй болохоор шал дэмий ард түмний мөнгөөр араатан шиг амьтдыг өчнөөн олон жил тэжээгээд
2017/06/23 150.129.142.54
Uyanga
Ene metiin araatang tsaazlah heregtei. Manai ulsad tsaazin yal heregtei
2017/06/23 66.181.184.206