8o
Улаанбаатар хот
mobile menu

Говьсүмбэр, Дорноговь аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасагт фургон, мотоцикл гардуулан өглөө

2017-06-23 11:28:40

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан Говьсүмбэр аймгийн Чойр, Дорноговь аймгийн  Сайншанд хотноо 2017 оны 06-р сарын 21,22-ны өдөр ажиллаа. Энэ удаа  аймгуудын Хүнс хөдөө аж ахуй газар, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийж Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал Төрөөс Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын 3-р аян”-ыг эрчимжүүлэн үргэлжлүүлэх, “Үйлдвэржилт 21:100”, ”Ноолуур”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, орон нутагт хэрэгжүүлж байгаа бодлогын талаар чиглэл, зөвлөмж өгч ажилласан юм. Хүнс хөдөө аж ахуйн салбарын ажил, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Дорноговь, Говьсүмбэр аймгийн Хөдөө аж ахуйн газарт фургон, сумын мал эмнэлэг үржлийн тасагт  мотоцикл, гардуулж өгсөн юм.   Аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар сүүлийн жилүүдэд унаа тэрэгний шинэчлэл хийгдээгүй, хүрэлцээгүй байсныг ийнхүү шийдвэрлэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл