
Өчигдөр буюу энэ сарын 22-нд Дорнод аймгийн Хэрлэн сум 6-р баг, Хэрлэн голд, тус сумын харъят Л /эр.52н/ нь живж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Он гарсаар улсын хэмжээнд 28 хүн усанд живж, амь насаа алдсан байна. Тэдний зургаа нь хүүхэд байсан бол 22 нь насанд хүрэгсэд байжээ.



