8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймгийн малчид, тариаланч, ЖДҮ эрхлэгчтэй уулзав

2017-06-23 14:31:34

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны  Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон,  “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын  бүсийн захиргааны дарга Т.Жамбалцэрэн болон бусад албаны төлөөлөл Өвөрхангай аймагт ажиллалаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай  танилцаж,   Арвай хээр хот, Хархорин, Есөнзүйл,  сумын малчид, тариаланчид, жижиг дунд бизнес  эрхлэгчидтэй уулзалт хийсэн юм.

Өвөрхангай аймгийн хэмжээнд хүнсний чиглэлээр 58  үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, 287 хүн ажиллаж байна. Аймгийн хүн амын мах сүүний хэрэгцээг  100 хувь, төмсний 89.4 хувь, хүнсний ногооны 40.3  хувийг хангаж байна.  Тус  аймаг 2017 онд 8.6 мянган га-д  тариалалт хийснээс үр тариа 8.1 мянган га-д, үүнээс улаанбуудай 8.0 мянган га-д, тэжээлийн ургамал 1.8 мянган га-д  тосны ургамал 57 га-д, төмс 301 га-д, хүнсний ногоо 142 га-д тус тус тариалалт хийгдээд байна. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ХХААХҮЯ-ны бодлого зорилтын хүрээнд авч хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй уялдуулж үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж  Өвөрхангай аймгийн ХХАА-н газрын дарга С.Цэдэнбалжир хэлж байв.

Үүний дараа  ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, ХХААХҮЯ-ны бодлого зорилт, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Тэрээр “21 аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад дуусч байна. Зөвхөн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцахаас гадна  малчид тариаланчид ЖДҮ, бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусган  ажиллахаар явж байна. Очсон газар бүр харилцан адилгүй байна. Ажлын хариуцлага алдсан  газар байхад ажлаа хариуцлагатай сайн хийсэн газар ч бас байна. Өнөөдрийн уулзалт бол ямар нэгэн баярын хурал, цуглаан биш. Цэвэр ажил хэргийн уулзалт” гэдийг онцлов. Мөн Засгийн газраас 2016-2020 онд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол” хүн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд  хийгдэж буй “Мах сүүний анхдугаар аян”,  “Үйлдвэржилт 21:100”,  “Атрын III” үргэлжлүүлэх зэрэг хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  Мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”, “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн төслийн талаар, хууль батлагдсанаар гарах өөрчлөлт шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өгөв.

Өвөрхангай аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийх үеэр цаашид түргэн шуурхай, хийж буй ажилдаа хариуцлагатай, малчид, тариаланчид,иргэдтэйгээ  ойр ажиллахыг ХХААХҮ-ийн сайд  П. Сэргэлэн хүсээд  аймгийн ХХААГ-т пургон автомашин гардуулан өглөө.

Өвөрхангай аймагт тариаланчид, малчид, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр олон саналд хүсэлтүүд ирж байсан юм . Тухайлбал, ЖДҮ шинээр эрхлэх гэж байгаа иргэдэд салбар яамнаас  ямар хөнгөлөлт тусламж  байгаа, мал эмнэлэг босоо тогтолцоотой болоход мал эмнэлэг үржлийн тасаг болон  хувийн мал эмнэлэг хоёр ямар уялдаа холбоотой ажиллах,  тариалан эрхэлж байгаа тариаланчдад олгогдож байгаа урамшууллын талаар асууж, одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ч саналаа хэлж байв. Мөн ХХАА-н салбарт олон шинэлэг ажил хийгдэж, үр дүн нь гарч эхэлсэн, бидний амьдралд эерэг өөрчлөлт  бий болж  байгаад малчид, тариаланчид талархаж буйгаа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд энэ үеэр хэлж байсан юм.

 Ийнхүү ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн Өвөрхангай аймагт ажилласан бол  өнөөдөр  /2017.06.23 / Баянхонгор аймагт ажиллаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Нарантуяа
Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
2017/06/23 67.205.146.164
Судвэрдэнэ
Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???
2017/06/23 146.185.177.103
Эрдэнэбаатар
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
2017/06/23 185.29.8.132
Гантуяа
Баттулгаа Үймээндээ бэлдчээд МАН руу чихэх бэлтгэлээ базааж бна уу!оффшоргүйгээ нотолчоод донгос!
2017/06/23 51.15.43.205