2015 оны байдлаар гадаадын 13 улсад нийт 107 монгол иргэн ял эдэлж байна. Өршөөлд хамруулах талаар Гадаад хэргийн яам Хууль зүйн яамтай хамтран судалж байгаа аж. Яг өнөөдрийн байдлаар өршөөлд хамрагдъя гэсэн хүсэлт манайд болоод Хууль зүйн яаманд ирээгүй байна. Ойрын хугацаанд хилийн чанадад сууж байгаа дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан эдгээр иргэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ үеэр өршөөлд хамрагдах боломжтойгоо мэдээгүй байгаа зарим иргэдэд мэдээллийг хүргэж, өршөөлд хамрагдах хүсэлтэй байгаа эсэхийг нь тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
107 Монгол иргэд гадны оронд ял эдэлж байна
2016-01-07 11:34:00