8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон гол эргэж хэвэндээ орох боломжтой болжээ

2017-06-23 16:41:00

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Орхон чулуут голын ай савд алт олборлох хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 7-р сард хур бороо их орсоны улмаас эдгээр компаниудын шороо угаасан шавартай ус хадгалах далан сэтэрч ус алдагдсан байна. Хаягдал усны сан буюу шар усны далангаа стандартын дагуу бариагүй. Нөгөөтэйгүүр хур бороо ихтэй байсан учраас тус компаниудын даланг үерийн  ус  сэтэлж орхон голруу урссан байна. 

Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газраас бүрдсэн ажлын хэсэг 2017 оны 5-р сард газар дээр нь ажилласан байна. Ажлын хэсэг 1 сарын хугацаанд ажиллаж, дүгнэлт гарган тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа  компаниудад акт тавьжээ. Мөн ажлын хэсэг компаниудын үйл ажиллагааг 2 сарын хугацаанд бүрэн зогсоосон байна. Алт олборлогч компаниуд актыг хүлээн авч бүх техникээ парклан бүрэн зогсоож, гаргасан зөрчлөө арилгахаар ажиллаж байгаа тухай компаниудын зүгээс мэдээллээ.

Мөн Орхон голд алдсан ус нь ямар нэг химийн элемент, найрлага агуулагдаагүй бөгөөд олборлосон шороог усаар угаагаад тунасан шар шавартай ус байдаг гэж тайлбарлаж байгаа юм. Тухайн газар олборлолт хийж байгаа компаниуд тус тусдаа шороо угаасан усаа шавраас нь салгах зориулалттай хаягдлын сан дахь усаа цэвэршүүлээд дахин ашиглах  шинэ технологи нэвтрүүлэх гэх мэт шинэ дэвшилтэт технологийг судлаж байгаа юм байна.

Компаниуд Орхон гол руу шар ус алдахгүй хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэн ажиллаж байна гэж  компаниудын удирдлагын зүгээс мэдэгдэж байна. Энэ алхамыг нь Байгаль орчны яамны зүгээс ч дэмжиж ажиллахаа мэдэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment