8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн сурталчилгааны явцад 263 гомдол мэдээлэл иржээ

2017-06-23 17:00:00

Цагдаагийн ерөнхий газарт Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны явцад 263 гомдол, мэдээлэл иржээ.  Нийт гомдол мэдээллийн 50 хувийг буюу 132 шийдвэрлэсэн бол 131 шийдэхээр цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Мөн нийт шалгаж шийдвэрлэсэн мэдээллийн 84.8 хувь нь Улаанбаатарын нутаг дэвсгэрс хамааралтай байсан 15 хувь нь орон нутгаас ирсэн байжээ. Гомдол мэдээллийн ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд сурталчилгааны байранд очиж үймээн үүсгэсэн, өсвөр насны хүүхдүүд самбар урсан, шөнийн цагаар сурталчилгааны самбар алга болсон гэх мэдээлэл эзэлж байсан байна. Иймд иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ нийгмийг эмх замбараагүй байдал руу уриалах, бусдыг айдаст автуулах зэрэг үйлдлийг хийхгүй байхыг уриалав. Мөн иймэрхүү мэдээлэл уриалгад автахгүй байхыг анхааруулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл