8o
Улаанбаатар хот
mobile menu

“Яг түүн шиг” шоуны маргааш болох гала тоглолт ЦУЦЛАГДАВ УУ

2017-06-24 12:05:40

“Боловсрол” суваг телевизээс “Яг түүн шиг” шоуны гал тоглолтыг энэ сарын 9-ний өдөр  зохион байгуулахаар товоо зарлаад байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан билээ. Ингэж хойшлуулахдаа энэ сарын 25 буюу маргааш оройны 20:00 цагаас Горхи-Тэрэлжийн цогцолбор газрын жуулчны баазад зохион байгуулахаар зар тараасан юм. Гала тоглолт сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр эхэлж, улмаар 26-ны өдрийн шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжлэхээр товлогдоод байгаа аж. Задгай талбайд зохион байгуулагдах уг тоглолтын үеэр залууст согтууруулах ундаагаар үйлчлэх асуудал хориглоогүй байна. Мөн “Боловсрол”, “Eagle” телевизийн толгой “Монгол Масс Медиа” группийн удирдлагууд МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны багт ажиллаж буй юм.

Тиймээс ч АН-ын зүгээс “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг санаатайгаар Улаанбаатар хотоос 53 км-ийн зайд зохион байгуулан, сонгуулийн насны залуусын санал өгөх явцыг саармагжуулахаар төлөвлөж байна гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Тус шоу тоглолтын зохион байгуулалтыг Нийслэлийн удирдлагууд анхааралдаа авч, хойшлуулж өгөхийг шаардаж өчигдөр мэдэгдэл хийсэн.

Тэгвэл Нийслэлийн засаг дарга С.Батболд АН-д өчигдөр илгээсэн албан бичигтээ: “ "Яг түүн шиг" шоуны гала тоглолт нь Нийслэлийн засаг дарга болоод Налайх дүүргийн засаг даргаас зөвшөөрөл аваагүй. Иймд 2017 оны 6-р сарын 19 ний өдрийн А/452 захирамж гаргаж сонгуулийн энэ өдрүүдэд олон нийтийг хамарсан соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгасан. Иймд хууль, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг “Боловсрол суваг” телевизэд анхааруулж, уг арга хэмжээг зохион байгуулах хугацаагаа хойшлуулах. Эсвэл цуцлах шаардлагыг хүргүүлээд байна” гэжээ.

Үүнээс үзвэл сонгуулийн өмнөх өдөр буюу маргааш 22 цагт эхлээд сонгуулийн өдрийн 03 цагт өндөрлөх зар тараад байсан Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоуны гала тоглолт цуцлагдаж буй бололтой. 

Н.МЯГМАР

alban bichig

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. "Чингис бонд"-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой
2017/06/25 149.56.229.17
Чимдээ
Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!
2017/06/24 212.47.246.21
Зочин
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
2017/06/24 199.249.223.64
Мөнхөө
Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
2017/06/24 109.163.234.5
Энхэ
Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. "Чингис бонд"-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой
2017/06/24 185.38.14.215
Offshor
Enkhboldin company bhgui oft toldgui ard irgedeesee l saaj bga urd hurshuusuu ih yum avsn bgada
2017/06/24 202.70.46.228
Батцэцэг
Женкогийн бүх компани улсдаа төлдөггүй татвараа Оффшортоо хадгалдаг юм байна шдээ 1.1 ТЭРБУМ доллар шдээ
2017/06/24 91.223.82.156
Зочин
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
2017/06/24 193.90.12.89
Зочин
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
2017/06/24 79.137.79.167
Зочин
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
2017/06/24 87.118.116.90