Сүүлийн өдрүүдэд хулгайн гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Аж ахуйн хашаанаас эд зүйл алдагдсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 5-ны өдөр ирсэн байна. Тус мэдээллийн дагуу шалгахад, Чингэлтэй дүүргийн... тоотод суух 50 настай эрэгтэй Т-ийн “.......ХХК”-ны хашаанаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд суух 44 настай эрэгтэй Б гэгч бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.Энэ мэт хэсэг бүлгээрээ бүлэглэн хулгай хийх гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.