1 нас 7 сартай охиноо орцонд хаясан эхийг цагдаагийн байгууллага олжээ. Улмаар өчигдөр цагдаагийн байгууллагаас ээжийг охинтой нь уулзуулах ажлыг зохион байгуулсан байна. Бяцхан охины биеийн байдал тааруу байгаа тул албаныхан ээжтэй нь уулзуулжээ. Охин өдгөө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа юм. Охины ээж нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгч өөрийн охиныг орхиж явсан болохыг илрүүлэн шалгаж байна. Хуулийн дагуу Д-г ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа аж.