Өчигдөр буюу одоогоос хэдхэн цагийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлзээн МҮОНТ-ээр шууд дамжууллаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын халз мэтгэлзээний үеэр хэлсэн ОНЦЛОХ ишлэлүүдийг хүргэж байна.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 60 тэрбумын бичлэг эвлүүлэг
1. 60 тэрбумын бичлэг анх гарахад нь би эвлүүлэг гэж хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа.
2. Хямрал, хагаралын эсрэг би ажиллана.
3. Улс төрд хүний хувийн зан чанар нөлөөлдөг гэж боддог. Эцэг эхээс заяасан зөөлөн аядуу зантай.
4. Бид өнгөрсөн хугацаанд төр засгийн ажлыг аваад хийж байна. Ажлын хариуцлага тооцсон нөхдүүдээс түрүүчээс нь хариуцлага тооцсон
5. Үндэсний баяр наадам Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн. Би Сүхбаатарын талбайг төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй засаж гүйцэтгэсэн.
6. Би Олимпийн бэлтгэл сургуулилтын зардлыг 6 сая төгрөг байхад 2007 онд Ерөнхий сайд байхдаа 6 тэрбум болгосон.
7. Таван толгойн орд газрын 14 хувийн эзэмшилтэй байсан нөхдүүдийг 4 хувь болгосон. Энэ бол нэг сайдын шийдсэн асуудал биш. Кабинетаараа шийдсэн асуудал байсан.
8. Иргэн, байгууллагад нэг зарчмаар үйлчилдэг ийм шүүх эрх мэдлийн байгууллагыг бий болгох ёстой.
9. Ардчилсан нам 10 мянган төгрөг амласан байсныг хүүхдүүдэд бүтнээр нь олгосон.
10. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар эвлэж, нэгдэж, эх орныхоо төлөө их зүйл хийж бүтээсэн.
1. Монгол орны эдийн засаг энгийн. Бид хямрал гэж яриад байна. Хямруулсан байна.
2. Өнөөдөр Монгол Улсад баян ба ядуу гэсэн хоёрхон анги үүссэн.
3. Сонгууль болохоор би олон үйлдвэр авсан тухай яриа гараад байдаг. Тийм юм байхгүй.
4. Боловсролын салбар дампуураад удаж байна. Бодлого нь тогтмол биш болсон.
5. Хөтөлбөр бүтээн байгуулалтаа боловсролтойгоо уялдуулбал залуус ажилтай, ажлын байртай байх юм.
6. Хөдөөгийн хөгжил, хөдөөгийн нүүдлийг багасгасан ажил хийсэн. Хэлбэл их зүйл байна.
7. Их Эзэн Чингис хааныхаа хөшөөг босгосон нь бахархалтай ажил гэж боддог.
8. 2008 оны наймдугаар сарын 14-нд миний удирдлагад байсан Жудо бөхийн холбооны тамирчин Н.Түвшинбаяр олимпийн аварга авчирснаараа ямар ч улс төрийн лидерүүд хийж чадаагүй эвлэрлийг хийж чадсан гэж бодсон.
9. Ерөнхийлөгчийн сонгуультай миний гэр бүл ямар ч холбоогүй. Хувь хүнд гэр бүлийн нууц гэж байх ёстой.
10. Энэ их газар хөрс, мал аж ахуйгаас гарч байгаа баялгаар 100 хувь дотооддоо хүнсээ үйлдвэрлэхийг дэмжиж ажиллана.
1. Монгол Ардын Хувьсгалт Намтай хамтарч бид Монголын ард түмэнтэй хариуцлагын гэрээ байгуулсан.
2. Стратегийн том ордуудыг бид ард түмний дундын өмч болгоно.
3. Би мянга мянган хүний босгосон Монголын Үйлдвэрчний Холбоо, Эрс шинэчлэл хөдөлгөөн зэргийг шинэчилж, хөл дээр нь босголцсон
4. Хүн болгоноо боловсролтой болгох ёстой.
5. МАХН-д би сар орчмын өмнө элссэн. Үүнийг хүмүүс гайхахгүй байх гэж бодож байна.
6. Офшорын эсрэг гэсэн нүгэлт хуулийг цуцалж өмнө нь хулгай хийсэн хүмүүстэй хариуцла тооцох ёстой.
7. Авлига гэдэг бол ядарч байгаа хүүхдийн сүүлчийн тариаг хулгайлж байгаа зүйл шүү дээ
8. Өнөөдөр фэнг-шүгээс илүү 60 тэрбумын асуудлыг ярих ёстой.
9. Намайг доромжлох тусам би өнгө орох болно.
10. Ард түмнийхээ төлөө зүтгэж байхад надад ямар ч 65 саад болохгүй.