8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурталчилгаа эхэлснээс хойш 406 хэрэг, зөрчил, маргааныг шалгаж шийдвэрлэжээ

2017-06-26 09:14:16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах, сонгуулийн санал авах байруудыг хамгаалалтад авах, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлүүдийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тодруулбал Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 406 хэрэг, зөрчил, маргааныг шалгаж шийдвэрлэн ажиллажээ. Үүний 279 нь нийслэлд, 127 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тэдгээрээс 64.5 хувь буюу 262-ийг нь шийдвэрлэсэн, 78-ыг шүүхэд шижлүүлж, үлдсэн 144 гомдлыг хуулийн хугацаанд шалган шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1580 санал авах байрны хамгаалалтад 1801 алба хаагч, нийт 1983 санал авах байрны хамгаалалтад 2803 алба хаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэн ажиллаж буй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сайхнаа
Баттулга мөнгө тарааж байна. Хамаа байхгүй ээ мөнгийг нь ав. Тэр чинь угаасаа бид нарын мөнгө. Саналаа өгөхдөө л харин зөв сонголт хийчих. Би хувьдаа Энхболдод өгсөн
2017/06/26 62.210.129.246
Энхэ
Энхболд гарч байж бүрэн төр бүрдэнэ. Бүрэн төр бүтэн ажлыг хийж бүтэн хариуцлага хүлээнэ. Эвтэй Монголыг сонголоо.
2017/06/26 198.96.155.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment