Дорноговь аймгийн нутагт 8893 УБЧ улсын дугаартай соната 6 автомашин их хэмжээний мөнгө тээвэрлээд явж байсныг Дорноговь аймгийн цагдаагийн газраас өчигдөр саатуулсан байна. Уг машинд машинд 90 гаруй сая төгрөг байсныг илрүүлжээ. Уг мөнгийг Улаанбаатар хотын харьяат Хонгор, Мөнхболд гэх 20-22 насны залуучууд тээвэрлэж явсан байна.
Одоогийн байдлаар машинд нарийвчилсан үзлэг хийж байгаа бөгөөд уг автомашин улсын бүртгэлгүй хуурамч дугаартай байсан нь тогтоогдоод байгаа аж.