Сонгуулийн явцыг ажиглахаар дэлхийн өнцөг булан бүрээс ажиглагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ иржээ.Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлж байгаагаар эхний ажиглагчид сарын өмнөөс ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 37 орны 123 ажиглагч бүртгүүлж, эрхээ аваад байна. Үүнд Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Европын парламент, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ажилчид багтаж байгаа юм. Мөн намуудын хүрээнд 17947 ажиглагч эрхээ авсны 4421 нийслэлд байна.
37 орны 123 ажиглагч эрхээ авчээ
2017-06-26 11:03:18