Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу шалгалт хийжээ. Тодруулбал, ГИХГ-аас виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 30 орны 950 иргэнийг тогтоож үүнээс 21 орны 261 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж бусад иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ. Албадан гаргагдсан гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна.
Гадаадын 261 иргэнийг албадан гаргажээ
2017-06-26 12:05:00