Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 28-ны өдрөөс ирэх сарын 03-ны өдрийн хооронд Шөнийн зах, Нарантуул зах, Ахмадын хороолол, Баянзүрх дүүрэг, Батлан хамгаалах яам, СОС хотхон, 16-р хороолол, Батлан Хамгаалах Их Сургууль орчмын хэрэглээний халуун усыг хязгаарлана.
Иймд хэрэглэгч Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.
Нарантуул орчмоор халуун ус хязгаарлана
2017-06-26 14:25:00