Сонгуулийн үеэр бэлэн мөнгө, эд зүйл тараасан тохиолдлыг илчилсэн иргэнд мөнгөн урамшуулал олгох талаар Сонгуулийн тухай хуульд заасан.
Иргэд Сонгуулийн тухай хуулийн 71.1-д заасанчлан хууль бус үйлдлийг мэдсэн даруйдаа гэрэл зураг, видеогоор баталгаажуулж цагдаад хандах хэрэгтэй юм.
Харин тус хуулийн 71.2-т заасныг үндэслэн сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээдэг байна. Харин тухайн мөнгө тараасан гэх зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хуулийн заалттай юм.