Сонгуулийн Ерөнхий хорооны 12.00 цагийн мэдээллээр орон даяар сонгуулийн ирц 21.3 хувьтай байсан бол 17.00 цагийн байдлаар Улсын хэмжээнд 45.6 хувьтай боллоо.
СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэлэхдээ "Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийслэлд сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 44, Улсын хэмжээнд 47.57 хувьтай байна. Аймгуудын дундаж 46.89. Хамгийн өндөр ирцтэй нь Баянхонгор аймаг байсан. Хамгийн бага ирцтэй нь Дорнод аймаг байсан" хэмээн мэдээлэл хийлээ. .