Өнөөдөр цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ЦЕГ-аас "Булган аймагт энэ сарын 24-25-нд шилжих шөнө гарсан хэргийн талаар шалгаж байна. Тухайн шөнө 04 цагийн үед зургадугаар багийн нутаг дэвсгэрт Найдангийн Түвшинбаяр гэдэг хүн согтуугаар хоёр хүнийг зодсон гэх дуудлага ирсэн. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна" хэмээн мэдээлэл хийсэн. Найдангийн Түвшинбаяр гэдэг хүн нь Олимпийн аварга Н.Түвшинбаяр мөн эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар "мөн" хэмээн баталж хариулсан юм. Энэ талаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хэлэхдээ "Найдангийн Түвшинбаяр хүн зодоогүй. Та бүхэн ийм юманд итгэж болохгүй" хэмээн мэдээлэл өглөө.