Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. Сонгуулийн санал тоолох үйл ажиллагааны дараа Ардчилсан нам мэдээлэл хийсэн бол дөнгөж сая МАХН мэдээлэл хийлээ. урьдчилсан дүнгийн мэдээллээр Х.Баттулга бусад нэр дэвшигчээсээ 100 гаруй мянган хүний саналаар илүүрхэж байгаа бол С.Ганбаатар нэр дэвшигч М.Энхболдоос 10 гаруй мянган хүний саналаар илүү байсан. Гэвч хэдхэн цагийн дотор хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж байгааг тэд эсэргүүцэж байгаа юм. МАХН-ынхны мэдээлж буйгаар Сонгуулийн Ерөнхий хороо алслагдсан баг, сумаас мэдээлэл ирэхгүй байна гэх нэрийн дор луйвар хийж байгаа аж. Тиймээс ийнхүү эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
МАХН: СЕХ луйвар хийж байна
2017-06-27 02:00:00