ОХУ-ын Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академийг монгол залуу алтан медальтай төгссөн талаар баярт мэдээлэл хүргэж байна. Сүхбаатарын Ариунболд гэх залуу Фрунзийн академийг энэ онд гадаадын улс орны төгсөгчдөөс ганцаар алтан медальтай төгсөж буйгаар онцлогтой юм байна. Энэ сарын 28-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремлийн ордонд алтан медальтай төгсөгчдийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэх юм байна.
Путин монгол залууг хүлээн авч уулзана
2017-06-27 09:54:34