Монгол Улсад ажиллаж буй олон улсын сонгуулийн ажиглагчид өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.Тэд сонгуулийн дараах урьдчилсан үнэлэлт дүгнэлтээ танилцуулах юм. Хэвлэлийн бага хурлаар ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар мэдэгдэл хийнэ.
Олон улсын ажиглагчдын хороо нь гадаадын 30 улсаас ирсэн 66 ажиглагчаас бүрдэж байгаа бөгөөд үүнд ЕАБХАБ-ын АИХЭГ-аас илгээсэн 35-н урт хугацааны ажиглагч, шинжээч, ЕАБХАБ-ын Парламентын ассамблейг төлөөлж буй 22, Европын парламентыг төлөөлж буй 9 парламентын гишүүд болон холбогдох албан тушаалтнууд багтаж байгаа юм.n Хурал өнөөдөр 14:30 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд болно.