
Өчигдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрны гадаа хүүхдүүд ахуйн хий үнэрлээд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тус мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийнхэн очиж шалгаж, үйлдлийг таслан зогсоосон байна. Хэргийн газар тус дүүрэгт оршин суух 15 настай Х, Хан-Уул дүүрэгт оршин суух 16 настай Я, Ө, 14 настай У нар шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ. Тэд дэлгүүрээс хоёр газ худалдаж аваад дуусгасан гэдгээ цагдаа нарт хэлсэн байна.



