
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын зорчих хэсгийг 3 эгнээ бүхий 2 урсгалтай болгон шинэчилж, зорчих хэсгийг нээлээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК ажиллаж байгаа бөгөөд дээрх ажлыг энэ сарын 09-нөөс 25-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна.



