8o
Улаанбаатар хот
mobile menu

АН, МАН-ын зүгээс мэдээлэл хийнэ

2017-06-27 16:27:11

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг СЕХ-ноос танилцуулж, улмаар нэг дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул долдугаар сарын 09-нд дахин санал хураалт явуулахаар болсныг зарласан. Дахин санал хураалт Х.Баттулга, М.Энхболд нарын дунд болно.

Харин үүнийг  МАХН-ын удирдлагууд болон тус намын нэр дэвшигч С.Ганбаатар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэвлэлийн хурлаар дамжуулан, олон нийтэд мэдэгдээд байгаа юм. Тэд сонгууль будлиантай болсон гэж үзэн СЕХ-г татан буулгах шаардлага хүргүүлээд буй. 

Тэгвэл үргэлжлүүлэн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар МАН-аас 16.30 цагт Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хуралд  дахин санал хураалтад оролцохоор тунаж үлдсэн нэр дэвшигч М.Энхболд оролцох юм байна.

Мөн үүний дараа буюу 17.00 цагт АН-ын удирдлагууд болон нэр дэвшигч Х.Баттулга Төрийн ордны А танхимд мэдээлэл хийхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Олонхийн санал авч чадаагүй ч ялагдалаа хүлээн зөвшөөрөөд эдийн засаг ийм хүнд байгаа үед нэрээ татчих соёл энэ хүнд байгаа гэж найдая даа
2017/06/27 27.123.214.119
зочин
Ямар мундаг хүний амьдалыг нэвт шувт мэддэг хүмүүс вэ
2017/06/27 103.212.118.89
зочин
Энхболд Оросод суралцаж байгаад муу сураад хөөгдөөд ирсэн гээд TV р онжав нь ярьсан шүү
2017/06/27 103.212.117.149
Зочин
Улсын төсвөө хэмнэс сэтгэлгүй байгаа хүн ерөнхийлөгч болох нь өөрөөс нь өөр хэнд ач холбогдолтой гэж.
2017/06/27 202.131.227.50
Зочин
Энхболд чинь нээх өндөр боловсролтой соёлтойгоо гайхуулдаг хүн ухамсараараа нэрээ татах ухаан байгаа л гэж найдая, улсын төсвийн үрэн үрэн ерөнхийлөгч болоод яахав дээ,
2017/06/27 202.131.227.50
123
unen sht,ter muu melger mie-ee bol zailsan ni deer dee,haranhui shunu hun amitniig untuulchihaad luivar hiih bololtsoo gargasan SEH-nii udirdlaguudiig barij shorond hiij shond duujleh heregtei
2017/06/27 202.179.26.186
  • Recent
  • Most Read
  • Most Comment