Өнөөдөр Монгол улсад ажиллаж буй олон улсын ажиглагчид сонгуулийн үйл явцын талаархи дүгнэлтээ хэвлэлийн бага хурал хийн мэдээллээ. Санал авах өдөр олон улсын ажиглагчдын очсон цөөн тооны санал авах байруудад санал хураалт, тоолох үйл явц эмх журамтай, зохион байгуулалт сайтай явагдаж байсан хэдий ч СЕХ нэгтгэсэн дүнг мэдээлснээр ил тод байдал зарим талаар хязгаарлагдсан. Зарим хороодод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх орчин нөхцлийг бүрдүүлж чадаагүй, цагдаагийн байгууллагад тухайн өдөр ирсэн 150 орчим гомдол мэдээллийн 86 нь санал худалдаж авсантай холбоотой байсан зэрэг нь анхаарал татсан хэмээн хэлж байна.