8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн сурталчилгаа нэрээр бусдыг илтэд гүтгэн доромжлох нь хуулиар хориотой

2017-06-28 09:10:22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрсөн ч дахин санал хураалт болохоор болсон. Учир нь санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч 50%+1 болзолыг хангаж чадаагүй учраас дахин саналт хураалт долдугаар сарын 9-нд явагдахаар болж тов гарсан юм. Тэгвэл дахин саналт хураалт дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг сонгуулийн тухай хуулийн дагуу хориглодог байна.

Тодруулбал, Сонгуулийн тухай хууль "70.9. Дахин болон нэмэлт санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно" хэмээн заажээ. Та Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч сонгуулийн сурталчилгаа нэрээр бусдыг илтэд гүтгэн доромжлох нь хуулиар хориотой. Иймд та сонгох эрхээ эдлэхдээ бусдын хуулиар хамгаалуулсан эрхэд хүндэтгэлтэй хандна уу.

Таны гаргасан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Сонгуулийн тухай хуулийн ... 76.4. Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно. Зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэж Сонгуулийн тухай хуульд  заажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochij
Сайхан монгол тэргүүн хатагтайтай болмоор байна ш дэ . Орос авгай дагуулчихаад бас болоогүй Дагвадорж Түвшинбаяар 2 дагаж яавах уу
2017/06/28 66.181.185.72
Тэнэгийн
Баттулга энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй хар муу пи арыг өдөөж хиылээ. Эвлүүлгийг бол херо баатартай гаршаад сурцым бндөө. Мөн мөнгөөр гэр хороололд бороо оруулж санал худалдаж авлаа. Бохир
2017/06/28 202.9.43.238
  • Recent
  • Most Read
  • Most Comment