8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай хэлэлцэнэ

2017-06-28 10:54:50

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.      Хөрөнгө шийдвэрлэх тухай

У.ХҮРЭЛСҮХ

2.      Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнах тухай*

Ж.МӨНХБАТ

3.      Хөрөнгө гаргах тухай*

Ж.МӨНХБАТ

4.      Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай*

Ж.МӨНХБАТ

5.      Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

6.      Санхүүгийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

7.      Хөрөнгө гаргах тухай

С.БЯМБАЦОГТ

8.      Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

С.БЯМБАЦОГТ

9.      Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл*

Н.НОМТОЙБАЯР

10.  Мөнгөн шагнал олгох тухай

Г.ЧУЛУУНБААТАР

11.  Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай

П.СЭРГЭЛЭН

12.  Төв, суурин газрын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай

П.ГАНХҮҮ

13.  Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

 

                                         Танилцуулах асуудал

 

14.  Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

У.ХҮРЭЛСҮХ

15.  БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явцын талаар

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

16.  Хаврын тариалалтын явцын талаар

П.СЭРГЭЛЭН

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment