-8o
Улаанбаатар хот
mobile menu

“LG”-ийн хуйлдаг дэлгэц

2016-01-07 14:20:00

Технологийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг БНСУ-ын “LG” компани 18 инчийн хуйлдаг дэлгэц бүтээсэн байна. “LG”, “Samsung” тэргүүтэй технологийн компаниуд хуйлдаг, нугалдаг дэлгэцийн конпенц танилцуулж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл яг ийм дэлгэц бүхий төхөөрөмж худалдаанд гаргаагүй юм. Цаас шиг хуйлж болох уг дэлгэцийг “Consumer electronic show” үзэсгэлэнгийн үеэр дэлхий нийтэд танилцуулах юм. Мөн үүнээс гадна “LG” компани технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүд болох 65 болон 77 инчийн хэмжээтэй 4к нягтрал бүхий OLED зурагт, цаас мэт нимгэн 55 инчийн OLED концепц зэргээ танилцуулах ажээ. 4к нь дүрсийг HD-гээс дөрөв дахин чанартай дамжуулдгийг илэрхийлсэн үзүүлэлт гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 82