8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймгийн саналыг дахин гараар тоолох шаардлагыг СЕХ хүргүүлж байна гэв

2017-06-28 13:01:00

МАН-аас Тусгаар тогтнолын ордонд сонгуулийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд  МАН-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр мэдэгдэл хийсэн юм. Уг мэдэгдэлд "МАН-аас Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй.

МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар өчигдөр  мэдээлэл хийхдээ Баян-Өлгий аймгийн санал хураалтын дүнд МАН-ыг нөлөөлсөн мэтээр ярьж байна. Тус аймгийн саналыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна. Бид өмнө гараар тоолох шаардлага хүргүүлж байсан. Гэтэл зөвхөн 50 хувийг нь гараар тоолохоор болсон. Баян-Өлгий аймгийн саналыг гараар тоолоход намуудын төлөөллийг мөн байлцуулах хэрэгтэй. МАХН-аас нэр дэвшигч зөвхөн Баян-Өлгий аймгийн асуудлыг онцолсон учраас тухайн аймгийн саналтай холбоотой шаардлагыг хүргүүлж байгаа. Говь-Алтай зэрэг аймагтай холбоотой асуудал байхгүй" гэсэн мэдээллийг өгсөн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
Одоо тэр зэргийн юмаа зохицуулчихгүй юугаа хийж байхав дээ, Харин санал өгсөн хүмүүсийн тоо илүү гараад байгааг тайлбарлана уу.
2017/06/28 202.70.34.70
зочин
Баруун 3 аймагт булхай орсон байх,гэхдээ өдийд зохицуулсан байгаа л даа,юу гэж маанайгаад сууж байх вэ.Харин дараагийн санал хураалт дээр ахиухан ажиглагч байхад анхаар.
2017/06/28 103.212.117.149
Иргэн
Говь-Алтай, Баян-Өлгийн УЛААНУУД, ЭСЭРГҮҮНҮҮДИЙН "БУЗАР" үйлдлийг аль эрт нуун дарагдуулчихаад нэр цэвэр болох гэж байгаа юм биз дээ...ккк.ккк
2017/06/28 27.123.214.109
цано
Сонгууль ХАР МАШИНд байгаа юм биш, СЕХ-дээр ирээд будилаантдаг юм бишүү
2017/06/28 202.21.105.27
цано
123
2017/06/28 202.21.105.27
уулын өвгөн
Хар машинаар санал авахыг больё яаж ч луйвардаж болох учраас манан үүнд найдаж ашиглаж бгаа нь илэрхий шүү дээ гараараа тоолж зөв шударга ажиллаж сурцгаая
2017/06/28 180.149.96.148
  • Recent
  • Most Read
  • Most Comment