8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтууруулах ундаа хэрэглэсэн 22 жолоочийг саатуулжээ

2017-06-28 13:22:42

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 226 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 171 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас дөрвөн хүн гэмтсэн.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн гурав, автомашинтай мөргөлдсөн дөрвөн осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна. Энэ өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 22 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэх газар асфальтан замд T.Pruis маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 27 настай Б-н амь нас хохирсон хэргийг Булган аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment