Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрсөн ч дахин санал хураалт болохоор болсон. Учир нь санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч 50%+1 болзолыг хангаж чадаагүй учраас дахин саналт хураалт долдугаар сарын 9-нд явагдахаар болж тов гараад байгаа билээ. Тэгвэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн анхаарлын төвд манай ерөнхийлөгчийн сонгууль орсон байна. Гурван нэр дэвшигчдын талаар олон улс хэрхэн дүгнэснийг цөөн мөрөөр хүргэж байна.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: Тэрбээр 52 настай. Төрийн албыг бүгдийг нь хашиж үзсэн. Гэхдээ нэг ч удаа бизнес эрхэлж үзээгүй хэдий ч хэрхэн яаж сая, сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй болсныг нь онцолжээ. 60 тэрбум асуудал дурдагдсан байна.
нэг ч удаа бизнес эрхэлж үзээгүй хэдий ч хэрхэн яаж сая, сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй болсныг нь онцолжээ.
АН-аас нэр дэвшигч Х:Баттулга: Хамгийн сонирхолтой, содон нэр дэвшигч. Тэрбээр бизнес эрхлэгч зураач мэргэжилтэй, Самбо бөхийн дэлхийн аварга, тамирчин. Дээд боловсролгүй хэдий ч сонгогчдынхоо дунд улсынхаа тэргүүлэх зочид буудал болон бусад хөрөнгийн эзэн болж хүндлэл хүлээсэн. Түүнийг ард түмэн нь Халтмаагийн гэхээсээ илүү Женко Баттулга хэмээн дууддаг. Женко хэмээх нэр “Загалмайлсан эцэг” киноны мафийн гэр бүлд зөвлөгөө өгдөг дүр.
Тэрбээр бизнес эрхлэгч зураач мэргэжилтэй, Самбо бөхийн дэлхийн аварга, тамирчин.Түүнийг ард түмэн нь Халтмаагийн гэхээсээ илүү Женко Баттулга хэмээн дууддаг.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: Хуульч, үйлдвэрчний эвлэлийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн. Түүний сонирхол нь гадаадын хөрөнгө оруулалтын ихэнх төрлүүдийг эсэргүүцдэг. Тэрбээр улс төрд орохоосоо өмнө Монголд фэнг шуйг дэлгэрүүлсэн нэгэн хэмээн гадны хэвлэлд онцолжээ