Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явуулах товын асуудлаар хуралдаж, ирэх сарын 7-нд буюу баасан гарагт зохион байгуулахаар болжээ.
Уг нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар товлосноо албан ёсоор мэдэгдсэн ч иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд болон олон нийт тавьсны дагуу ийнхүү наашлуулжээ.
Харин гадаадад байгаа Монголчууд энэ сарын 4-нд буюу мягрмар гарагт саналаа өгөх хэвээрээ юм байна.