Иргэний хөдөлгөөнүүд болон төрийн бус байгууллагууд дахин санал хураалт биш харин дахин сонгууль явуулахыг уриалж байгаагаа мэдэгдлээ.
Энэхүү хөдөлгөөнд Эрс шинэчлэл хөдөлгөөн, Нам бус иргэдийн холбоо, Сонгогчдийн төв зөвлөл, Нээлттэй тунгалаг нийгэмлэг ТББ, Март-8 эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, Тэгш-Эрх иргэний хяналт НҮТББ, Хохирогчдын холбоо зэрэг нэгдэж байна. Иргэний нийгмийн байгууллагууд маргааш СЕХ-нд шаардлагаа хүргүүлнэ гэдгээ хэллээ.
Тэд 22:00 цагаас хойш гарч ирсэн үл мэдэгдэх 39 мянган хүн хаанаас гарч ирсэн талаар тайлбар хүсч, мөн Баян-Өлгий, Увс аймгийн 20 орчим хэсгийн хороон дээр дахин санал тоолохыг шаардаж буй юм. Тэд өнөөдөр эрх чөлөөний талбай дээр иргэдээс гарын үсэг цуглуулах юм.