8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд явуулахаар болж, С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийн шүүх хурал дахин хойшилсон өдөр

2017-06-28 18:40:00

Эрхэм уншигч та бүхэнд оройн мэнд х үргэе. Өнөөдөр төлөвлөсөн ажил нь бүтэмжтэй байж, амжилт дүүрэн байхыг хүсье. Өнөөдрийн амжилтыг бүтээнэ гэдэг таны маргаашийн өнгө юм. Тиймээс өдөр бүрийг сайхнаас угтаж өнөөдрөөс илүү маргааш биднийг хүлээж байгаа гэдгийг энд онцолмоор байна. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг монголын нэг өдөр тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо “Монголын нэг өдөр”  тоймоо хүлээн авна уу.

Дахин санал хураалт уу, дахин сонгууль уу

Монголчууд түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө дахин санал хураалтаар сонгоход хүрээд байна. Туурга тусгаар Монгол Улс 5 дахь Төрийн тэргүүнээ сонгох түүхэн сонголтыг энэ сарын 26-ны өдөр хийлээ. СЕХ-ноос сонгуулийн ирцийн талаар тодорхой цагуудад мэдээлэл хүргэж байсан ч сонгогчдын санал хангалтгүй байсаар л.  Өөрөөр хэлбэл эдгээр гурван нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогдож ерөнхийлөгч болж чадсангүй.   

Энэ нь М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар болон УИХ-д суудалтай намуудад итгэл хүлээлгэх боломжгүй, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч болоход аль аль нь тэнцэхгүй гэсэн дүн тавьсан гэхэд хол зөрөхгүй болов уу.

Санал өгөх насны 1.9 сая сонгогчийн 1.3 сая нь буюу 66.54 хувь нь энэ удаагийн сонгууль оролцож, иргэний үүргээ биелүүлж сонголтоо хийсэн байна. Эдгээр иргэний 517478 нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад, 411748 нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод, 409899 нь МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт саналаа өгчээ. Гурван нэр дэвшигчийн хэн нэгэн нь нөгөө хоёроосоо илт давуу санал авч чадаагүй тул дахин санал хураалт явуулах тухай асуудал яригдаж эхлэв. Сонгуулийн ирцээс гадна яригдаж буй асуудал нь эдгээр гурван нэр дэвшигчдэд ард түмэн итгэл хүлээлгэх боломжгүй гэсэн дүн тавьсан явдал юм. Түүгээр ч зогсохгүй 18 мянга гаруй хүн саналын хуудсыг бөглөөгүй цагаанаар нь өгсөн гэдгийг СЕХ-ноос мэдэгдсэн. Энэ нь М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар болон УИХ-д суудалтай намуудад итгэл хүлээлгэх боломжгүй, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч болоход аль аль нь тэнцэхгүй гэсэн дүн тавьсан гэхэд хол зөрөхгүй болов уу. 

Дахин санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн аль нь  нэг нь 50%+1 санал авч чадахгүй бол дахин сонгууль хийх дээрээ тулна.

Сонгуулийн санал нэгэнт хүрээгүй учраас хуулийн дагуу нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хоёр нь буюу М.Энхболд, Х.Баттулга нар дахин санал хураалтаар өрсөлдөхөөр болсон талаар СЕХ-ноос өчигдөр мэдэгдсэн. Дахин санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн аль нь  нэг нь 50%+1 санал авч чадахгүй бол дахин сонгууль хийх дээрээ тулна. Сонгуулийн тухай хуулийн  148.1. -т "Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно" гэж заасан байдаг.  Өөрөөр хэлбэл, дахин сонгууль болвол анхан шатны сонгуулийн санал хураалт хүчингүй болно. Товчхондоо дахин сонгууль явуулсан тохиолдолд өмнө нь буюу одоо нэрээ дэвшүүлсэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын сонгуулийн санал хураалтыг хүчингүй болгоно. Сонгуулийн тухай хуулийн 13.2.-т "Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй" гэж тодорхой тусгаж өгч хуулиар зохицуулж өгсөн байдаг аж.  

Хэрвээ дахин санал хураалтаар дээрх хоёр нэр дэвшигчийн аль нэг нь 50%+1 гэсэн саналыг авч чадахгүйд хүрвэл иргэд дахин сонгуулийг хүсэж байгаагийн нэг илрэл. Мөн нөгөө талаасаа иргэд "сонголттой" сонгууль хүлээж байна.

Улмаар УИХ-аас дахин сонгуулийн товыг зарлаж нэр дэвшигчдээ бүртгэх ажил эхэлнэ.  Үүнтэй зэрэгцэн өнөөдөр дахин санал хураалт уу, дахин сонгууль уу гэсэн зүйлийг цахим орчинд төдийгүй учир мэдэх хүмүүсийн ярьж эхэллээ. Дахин санал хураалтаар сонгогчдын ирц хангалттай, сонгогчид үүргээ биелүүлж саналаа өгсөн ч тэд "цагаан" сонголт хийхийг үгүйсгэхгүй. Хэрвээ дахин санал хураалтаар дээрх хоёр нэр дэвшигчийн аль нэг нь 50%+1 гэсэн саналыг авч чадахгүйд хүрвэл иргэд дахин сонгуулийг хүсэж байгаагийн нэг илрэл. Мөн нөгөө талаасаа иргэд "сонголттой" сонгууль хүлээж байна.

3 нэр дэвшигчийг УЯАЧ, ЖҮДОЧ, ФЭНГ ШҮЙ хэмээн гадны хэвлэл онцолжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрсөн ч дахин санал хураалт болохоор болсон. Учир нь санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч 50%+1 болзолыг хангаж чадаагүй учраас дахин саналт хураалт долдугаар сарын 9-нд явагдахаар болж тов гараад байгаа билээ. Тэгвэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн анхаарлын төвд манай ерөнхийлөгчийн сонгууль орсон байна. Гурван нэр дэвшигчдын талаар олон улс хэрхэн дүгнэснийг цөөн мөрөөр хүргэж байна.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд:  Тэрбээр 52 настай. Төрийн албыг бүгдийг нь хашиж үзсэн. Гэхдээ  нэг ч удаа бизнес эрхэлж үзээгүй хэдий ч хэрхэн яаж сая, сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй болсныг нь онцолжээ. 60 тэрбум асуудал дурдагдсан байна.  

АН-аас нэр дэвшигч Х:Баттулга: Хамгийн сонирхолтой, содон нэр дэвшигч. Тэрбээр бизнес эрхлэгч зураач мэргэжилтэй, Самбо бөхийн дэлхийн аварга, тамирчин.  Дээд боловсролгүй хэдий ч сонгогчдынхоо дунд улсынхаа тэргүүлэх зочид буудал болон бусад хөрөнгийн эзэн болж хүндлэл хүлээсэн. Түүнийг ард түмэн нь Халтмаагийн гэхээсээ илүү Женко Баттулга хэмээн дууддаг. Женко хэмээх нэр “Загалмайлсан эцэг” киноны мафийн гэр бүлд зөвлөгөө өгдөг дүр.

МАХН-аас нэр дэвшигч С.ГанбаатарХуульч, үйлдвэрчний эвлэлийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан нэгэн. Түүний сонирхол нь гадаадын хөрөнгө оруулалтын ихэнх төрлүүдийг эсэргүүцдэг. Тэрбээр улс төрд орохоосоо өмнө Монголд фэнг шуйг дэлгэрүүлсэн нэгэн хэмээн гадны  хэвлэлд онцолжээ

С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял аваад буйЦ.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх хурал  өнөөдөр 09:00 цагт болох тов гараад байсан билээ. Гэтэл шүүх хурал өнөөдөр дахин хойшлогдлоо. Учир нь  Т.Чимгээгийн өмгөөлөгч н.Оюунцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ирж амжаагүй байгаа юм байна.

Шүүх хурал тодорхойгүй хугацаараа ийнхүү хойшиллоо. 

Гар утсыг нь дээрэмдэхийн тулд ухаан алдтал нь зоджээ

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Баруунтүрүүний улаан худагийн ойролцоо 17.00 цагийн үед 16 настай эрэгтэй А-г автобусанд цуг сууж ирсэн хоёр банди нийлж байгаад зодож гар утсыг нь булааж аваад зугтаасан хэрэг гарсан байна.

Хүү мөлхөж явсаар гэртээ орж ирээд ухаан алджээ. Энэ хэрэг дээр харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн шалгалт хийж ажиллаж ээхлсэн байна. 

Сонгуулийн сурталчилгаа залуусын ирцэд нөлөөлсөн гэж ажиглагчид үзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хөндлөнгөөс ажигласан олон улсын сонгуулийн ажиглагчид урьдчилсан үнэлэлт дүгнэлтийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Олон улсын сонгуулийн ажиглалтын хороо нь ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар, ЕАБХАБ-ын Парламентын ассемблей болон Европын парламентын хамтарсан үйл ажиллагаа явуулдаг аж. Олон улсын ажиглагчдын хороо нь гадаадын 30 улсаас ирсэн 66 ажиглагчаас бүрдэж байгаа бөгөөд үүнд ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас илгээсэн урт хугацааны 35 ажиглагч, шинжээч, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейг төлөөлж буй 22, Европын парламентыг төлөөлж буй 9 парламентын гишүүн болон холбогдох албан тушаалтнууд багтаж байгаа юм.
Хэвлэлийн хуралд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрлөө гэв. Гэхдээ шүүхийн шатанд байгаа хэргүүдээс шалтгаалан нэр дэвшигчдийн талаар сонгогчдод эргэлзээ төрүүлэхэд хүргэсэн болов уу хэмээн олон улсын ажиглагчид хэллээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа өргөн дэлгэр цацагдсан хэдий ч дүн шинжилгээ хийх мэдээллээр дутмаг байлаа гэж дүгнэсэн байна. ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики "Энэ удаагийн сонгууль нь өрсөлдөөнтэй, Монгол Улсын ардчиллын зарчмаар явагдаж, өгөөжтэй сонгууль болж өндөрлөлөө. Шүүхийн шатанд нэр дэвшигчидтэй холбоотой хэргүүд шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа нь эргэлзээ, төөрөгдөл төрүүлж байгаа тул үүнийг анхаарах хэрэгтэй. Хоёр дахь шатны санал хураалтаар сонгуулийн эерэг үйл явц бүхэлдээ дахин баталгаажна гэдэгт би найдаж байна” гэсэн юм.

Мөн Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуульд оролцогчдын итгэлийг хүлээж, богино хугацаанд багтаан, ил тод байдлаар мэдээлэл хүргэж ажилласан хэмээн дүгнэлтэд тэмдэглэсэн байна. Нэр дэвшигчид асуудлыг хөндөхдөө харилцан биенээ буруутгаж байсан нь үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй. Иймд сонгуулийн сурталчилгаа нь сонгогч ялангуяа залуучууд саналаа өгөхөд хойрго хандахад нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэжээ.

Дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд явуулахаар боллоо

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явуулах товын асуудлаар хуралдаж, ирэх сарын 7-нд буюу баасан гарагт зохион байгуулахаар болжээ.

Уг нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар товлосноо албан ёсоор мэдэгдсэн ч иргэдийн амралт, зугаалга, баяр наадмын цаг хугацаатай давхцаж байгаа тул өөрчлөх шаардлагыг улс төрийн намууд болон олон нийт тавьсны дагуу ийнхүү наашлуулжээ.

Харин гадаадад байгаа Монголчууд энэ сарын 4-нд буюу мягрмар гарагт саналаа өгөх хэвээрээ юм байна.

Цэргүүдээ зодож, гэмтээсэн ахлагчид 2.6 жилийн ял оноов

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э нь цэргүүдээ зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх шийдвэрлэсэн байна. Шүүхээс ахлагч Э-г цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, цэргүүдээ зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
H
Bayn zvrh dvvregiin 2 r horoo battulgaiig demsen humuust yg odoo mungu taraaj bn
2017/06/29 82.145.216.48
зочин
Монгол улсын ерөнхийлөгч 10 сарын сүүлчээр тодрох юм байна даав Энхбаяр Амаржаргал нарын хэн нэг нь сонгогдох байх шүү
2017/06/28 66.181.189.162
зочин
Дахин санал хураалтаар сонгогчдын ирц хүрэлцэхгүй байх магадлалтай байна шүү
2017/06/28 66.181.189.162
ZOCHIN
Сонгуулийн ирц болон саналд " Монгол ялна " гэсэн уриа маш их нөлөө үзүүлж какакуудын дургүйцдийг хүргэсэн нь гарцаагүй .Үндэсэрхэг үзлийг нь дэврээсэн хэрэг биш үү
2017/06/28 66.181.189.162
Зочин
Энхболд хэрэггүй ш дээ хэзээ ч энэ хужаа хуучинсаг өөрийн гэсэн бодолгүй олон жил.улс төрд зүтгэсэн гээд бгаа өөрөө л панда шиг.таргалаад.өөриынх нь.гэр бүлийн амьдрал.л дээшилсэн харин ард.түмний амь
2017/06/28 59.153.114.24
  • Recent
  • Most Read
  • Most Comment