8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо

2017-06-29 08:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 7-нд болох гэж буйтай холбогдуулан, буйтай холбогдуулан сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 27-ноос буюу өчигдрөөс эхлэн орон даяар зогсоожээ.

Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт зааснаар, Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсоох ёстой. Тиймээс нийт сонгогчийн шилжилтийг аймаг, нийслэл дотор хийж, бүртгэхийг өнөөдрөөс эхлэн зогсоож байна. Хэрэв энэ хугацаанд сонгогчийн шилжилтийг бүртгэсэн тохиолдолд сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, төрийн албан хаагчийг төрийн албанаас халах гэсэн хариуцлага хүлээх юм.

Шилжилт хөдөлгөөн сонгууль дууссаны дараа буюу ирэх сарын 9-нөөс эхлэн хэвийн үргэлжилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment