8o
Улаанбаатар хот
mobile menu

Могой, шавжинд хатгуулахаас болгоомжил

2017-06-29 09:05:00

Урин дулаанд амралт зугаалгаар орон нутгийг зорьсон иргэд шавжинд хазуулж, могойд хатгуулах явдал элбэг тохиолдох болжээ. Тухайлбал, могойд хатгуулсан хүүхдүүд ГССҮТ-д их ирж хэвтэн эмчлүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө орсон борооны үерт нийслэлд жижиг могой орж иржээ.

Тодруулбал, Шархад, Цайз, Монел хавийн уулнаас буусан үерт орж ирсэн жижиг могойг бага насны хүүхдүүд оролдож тоглож байгаад таван настай охин хатгуулсан бөгөөд тэр даруй бугуй гар нь битүү хавдаж, цаг алдалгүй эмнэлгийн тусламж авчээ. Ийм тохиолдлоор могой, шавжинд хатгуулсан хүүхдүүд ирсээр байна. Тиймээс аялж зугаалж байгаа иргэдийг сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bi
mogoind hazuulah gej bichij ehelvel yaasiin.
2017/06/29 50.254.138.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment