8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-06-29 09:39:20

08:30 цагт: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн Өөртөө туслах бүлгийн гишүүд "Нэг сэтгэл-эв нэгдэл" уриан дор 5 хоногийн Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Хатгал тосгон гэсэн маршрутаар тойрон аялал хийх гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь "Өөртөө туслах бүлэг"-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилготой бөгөөд архины асуудлаа шийдсэн 50-аад эмчлүүлэгч болон Өдрийн эмч, ажилтнууд оролцоно.
 
09:00 цагт: "Туушин Премьер" зочид буудалд Монгол Оросын Төв банк хоорондын дугуй ширээний уулзалт болно.
 
10:30 цагт: “2017 ОНЫ БАЯЛГИЙН ЗАСАГЛАЛЫН ИНДЕКС”-ийг танилцуулах хэвлэлийн бага хурал Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
               
11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Шүүгч сонгон шалгаруулах шинэчилсэн журам”-ын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
               
11:00 цагт: Утааны асуудлаар хуралдана. Хаана: БОАЖЯ

11:00 цагт: Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар салбарынхны болон иргэдийн саналыг тусгах зорилготой “ХАМТДАА ШИЙДВЭРЛЭЕ” олон нийтийн санал асуулга нэг сар гаруйн хугацаанд үргэлжилж дүнгээ гаргалаа.

Санал асуулгад цахимаар 152, албан бичгээр 45, утсаар 6 буюу нийт 203 хүний 1036 санал ирсэн юм. Ирсэн санал бүрийг салбарын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх бөгөөд ЭМЯ дээр танилцуулна.

12:00 цагт: Төрийн ёслол хүндэтгэлийн А танхимд Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно.
 
17:00 цагт: МУЭ-ийн шагналт Л.Гантөмөр, МУЭ-ийн шагналт, СТА Ө.Дарамбазар, шавь, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав нарын хамтарсан "Аялгуут солир III" уран зургийн үзэсгэлэнд нээлтээ МУЭ-ийн Арт галлерейд хийнэ.
 
Яаралтай тусламжийн Хөгжлийн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг "Яаралтай тусламжийн хариу үзүүлэх тогтолцоо" чуулган Эрүүл мэндийн яам сургалт мэдээллийн төвийн Б-танхимд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment